Гэрлийн зүг.
Итгэл найдвар бол чухал, магадгүй тэр хамгийн сайн нь.
Тэр байгаа газарт гэрэл ойрхон харагддаг болов уу л гэж.
Бэрхшээл бол боломж, түүнийг даван туулснаар амжилт бүтээл ирнэ.
Бүхий л бэрхшээл түр зуурынх, өчүүхэн ч атугай итгэл өвөрлөөд хичээвэл бэрхшээл борооны дараа үүл сарнин тэнгэр цэлмэг болдогтой адил алга болно.
Мэдээж энэ өдөр ертөнцийн төгсгөл биш бол шүү дээ.
Өдөр бүр наран манддаг, тэгэхээр өдөр бүрт боломж хадгалагдан байгаа гэсэн үг.
Амьдрал үзэсгэлэнтэй юм тийм үү хэхэ.
Амьдрах бүүр ч сайхан юм.
Нэг өдөр гэдэг ч үнэ цэнэтэй.  Учир юу гэвээс олон өдөр нийлж байж нэгэн сарыг, олон сар нийлж байж  нэгэн жилийг,  олон жил нийлж байж бидний амьдралын нэгэн үеийг бүтээдэг болохоор тэр.
Нэг өдөр ч бидний амьдралын нэгэн түүх болж байгаа болоод үнэ цэнэтэй бас хайрлаж гамнамаар.
Үүнд итгэвээс өдөр бүрийг үр бүтээлтэй баяр хөөртэй өнгөрөөхийг эрмэлзэх хичээл зүтгэл  төрөх нь дамжиггүй.
Тиймийн учир надаас юу чухал уу гэж асуувал би итгэл хэмээн эргэлзэлгүй хариулна.
Хэлээд байна шүү дээ, тэр байгаа газарт гэрэл ойрхон харагддаг гэж хэхэ.
Итгэл найдвар байгаа цагт сэтгэл өөдрөг урагш алхана.
Өөдрөг сэтгэлд аливаа зүйлийн эцэст нь хүртэл бат зүтгэх ухаан оршдог.
Ямар ч үед итгэл найдвараа гээж болохгүй.
"Гэрлийн зүг." цааш унших »
(Нийт: 1)